digital cover.jpg

MINE DIGITAL TWIN


Өдөр тутамдаа уурхайн үйл ажиллагаанд ашиглаж буй дроны хэмжилт болон лазер сканерийн үр дүнг оруулан уурхайн нийцэл буюу уурхайн бодит байдал зураг төсөл дээрх загварыг харьцуулан тайлан бэлдэнэ.

 

Уурхайн нийцлийн тайлан юунд хэрэгтэй вэ?
Уулын ажлын явцад уурхайн хана ТЭЗҮ дээрх зураг төслөөс хэр зөрсөн тухай мэдээлэл авахад шаардлагатай. Мөн нэгж доголын өнцөг, аюулгүй бермийн өргөний бодит мэдээллийг лазер сканнер болон дроны хэмжилтийн датаг ашиглан зураг төсөлтэй харьцуулан харж дүгнэлт хийх боломжтой. Ингэснээр цаашид уурхайн процессийг аюулгүй авч явах, геотехникийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай.

Уурхайн нийцлийн тайлангаар бид юуг санал болгож байна вэ?
Хэмжилт хийсэн зураглалын дата болон зураг төслийг ашиглан уурхайн хананы болон догол, бермийн бодит мэдээллийг гаргаж өгнө. Илүү болон дутуу ухалт хийсэн байдал, зураг төсөл болон бодит байдал, тэдгээрийн хоорондын зөрүү heatmap зураглал, эзлэхүүн, хөндлөн зүсэлтүүдийг холбогдох хэмжилтүүдийн хамтаар гаргаж өгөх юм.

Уурхайн нийцлийн тайлангаар та юу авах боломжтой вэ?

  • Бодит байдал болон зураг төслийн харьцуулалт
  • Тухайн харьцуулалтыг харуулсан heatmap
  • Хэмжилт/харьцуулалт хийж буй хананы хөндлөн зүсэлтүүд
  • Ухалтын зөрүү, түүний эзлэхүүн
  • Нэгж догол болон аюулгүйн бермийн бодит байдал зураг төсөлтэй харьцуулсан байдал
  • Программаас гарах тайлан /англи хэл дээр/